Өнгөрөгч амралтын өдрүүдээр С.Зориг агсны гэргий Б.Булганы ярилцлага 18 телевизээр цацагдсан билээ. Тус ярилцлагатай холбогдуулан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттер хуудастаа байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хавтаст хэргийг 2017 оны эхний хагаст нууцаас гаргасан. Хууль журмын дагуу түүнийг ил болгосон Зарлиг бий. Нийтэд үзүүлэхгүй өдий хүрлээ. Олон түмэн үнэнийг мэдэх эрхтэй. Хожим Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хэргийн илэрсэн байдалтай дэлгэрэнгүй танилцсан. Тэр тэмдэглэлийг бас ил болго” хэмээсэн байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу