УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж байна. (2023.03.27)


Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “УИХ дахь Ардчилсан нам уралдаж, хоёр асуудлыг хэлэлцлээ. 

Нэгдүгээрт, Сонгуулийн тухай хуульд АН-ынхан ихэд нухацтай хандана. Тиймээс дотооддоо ажлын хэсэг байгуулсан.

Хоёрдугаарт, УИХ-д зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал орж ирж байгаа. Үүнтэй холбогдуулан бүлгийн гишүүд байр сууриа солилцож, санал нэгтгэлээ.

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гишүүдийн дунд Ардчилсан намын бүлэгт хамаарагддаг Д.Бат-Эрдэнэ гишүүний нэр орж ирсэн.  Бүлгийн гишүүдийн дийлэнх олонхын байр суурь бол хөрөнгийн бирж дээр 3000 гаруй хувьцаа эзэмшигчтэй, монголын төрөөс баримталж байгаа бүхий л үйл ажиллагааг бүрэн дүүрэн хэрэгжүүлдэг, шилдэг жишээ болсон, хувьцаа, ногдол ашгаа өгдөг Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн жирийн нэг хувьцаа эзэмшигчийг яагаад энэ нэрс дунд орж ирснийг гайхаж байна. 

Нэр нь дурдагдсан бусад гишүүд өнгөрсөн хугацаанд ямар бизнес эрхэлж байсан юм. 

Нээлттэй бирж дээр байгаа компанийн хувьцаа эзэмшигч хүний нэр энд орж ирж байгаад бид гайхаж, харамсаж байна. 

Үүний цаана, шударга ёс тогтоон гэсэн нэрийн дор олон зүйлийг хавчуулж, сөрөг хүчнээ бусармаг үйл ажиллагаатайгаа холбох гэж байгаа юм биш биз гэсэн хардлага байна” гэлээ.  

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу