Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг билээ. Өнөөдөр (2024.04.22) МАН-ын бүлэг хуралдаагүй, АН-ын бүлэг  өргөтгөсөн хуралдаан хийжээ. АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн гишүүд мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат С.Зориг агсны гэргий Б.Булганы ярилцлагатай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэж болохгүй. Б.Булган гуай өөрөө хэлсэн ч юм уу, хэлүүлээд ч байгаа юм уу мэдэхгүй байна. Монгол Улсын баатар, Хотын дарга асан Э.Бат-Үүлийн ар гэрийг заналхийлж байна лээ. “Араа даагаарай, аятайхан идэж, уугаад амьдар” ч гэж байх шиг. Энийг бол би заналхийлэл гэж бодож байна. Ар гэр нь ч тэгж л хүлээж авч байгаа юм байна гэж ойлгосон. Үр хүүхдүүд нь бас олон нийтийн сүлжээнд тавьсан байна лээ. Шаардлагатай гэвэл бүгдийг нь үзүүлж болно. 

Тухайн ярилцлагыг хөтөлж байгаа хүн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн хэлтсийн дарга гэдэг мэдээллийг олон нийтийн сүлжээнээс харсан. Бас Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Хятад хэлний орчуулагч гээд зураг нь явж байна лээ” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу