Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг билээ. Өнөөдөр (2024.04.22) МАН-ын бүлэг хуралдаагүй, АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийжээ. АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн гишүүд мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр бүлгийн дарга О.Цогтгэрэл “С.Зориг агсны хэргээр улс төрийн нэг хүчин дандаа хожоо хийж, улс төрийн нэг хүчин дандаа буруутан болдог. Тэр хэрэгтээ холбоотой олон материалыг одоог хүртэл ил тод, нээлттэй болгодоггүй. Хаалттай байх тусам улс төрийн нэг хүчинд ашигтай байдаг. Ийм нөхцөл байдал өнгөрсөн хугацаанд бий болж ирсэн. С.Зориг агсны хэргийн бүхий л материалыг хуулийн хүрээнд нээлттэй болгохыг шаардаж байна. Нээлттэй болгох эрх нь Засгийн газарт бий. Бүлгийн тодорхой гишүүдээ үүнтэй холбоотой асуудлыг бичиг баримтаар шахаж, шаардахыг үүрэг болголоо” гэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу