Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн танхимд Улсын аварга Э.Оюунболдын нэхэмжлэлтэй Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох хэргийг шүүх хурал боллоо.

Улмаар шүүх бүрэлдэхүүн Э.Оюунболдын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Эргэн сануулахад, Э.Оюунболд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний “Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 08 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргасан юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу