Нийтийн тээврийн үйлчилгээнд Ч:78 гэх шинэ чиглэл нэмэгджээ. Энэ нь Сүхбаатарын талбайгаас Халдвартын эмнэлэг хооронд зорчиж, үйлчилгээ үзүүлэх аж.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж, маргаашаас буюу дөрөвдүгээр сарын 23-наас үйлчилгээг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Тухайн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас ажлын өдөр 6, амралтын өдөр 5 тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлнэ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу