Дөрөвдүгээр сарын 23-ны Мягмар гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. 
-УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиевын Монгол Улсад хийх албан ёсны айлчлал эхэлнэ.
09.00-14.00 цагт: Өмнөговь аймгийн Ханбогд суманд: Монголын Гидрогеологи, Геоэкологийн холбоо, орон нутгийн засаг захиргаа, “Оюу толгой” компани, Гурван талт зөвлөл хамтран “Гүнээсээ хайрлая! Усны чуулган” зохион байгуулна. 
10.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын болон түр хороо хуралдана.
12.00 цагт: УДБЭТ-д: Шинэ уран бүтээл Г.Доницеттийн “Дурлалын ундаа” дэлхийн сонгодог дуурийн хэвлэлийн хурал болно.
14.00 цагт: Төрийн ордонд: Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хорооны сонсголын тайлан, санал дүгнэлтийг хэлэлцэнэ.
-Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан иргэдтэй харилцах олон нийтийн “11-11” төвд ажиллаж байна.
-МҮЭ-ийн СТО-нд: “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа 4-р сарын 28 хүртэл гарч байна.
Соёл урлаг:
-Улаанбаатар хотноо болж буй Олон улсын бүжигчдийн тэмцээн сонгодог урлагийн бүжгээр эхэлнэ. 
-Монголын Уран зургийн галерейд: Шүтээн зургийн “Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй” үзэсгэлэн 5-р сарын 1 хүртэл үргэлжлэн гарч байна. Үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд зориулсан эрдэм шинжилгээний лекц зохион байгуулж байна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу