Энэ сарын 20-ны бямба гарагийн шөнө Оросын найман бүс нутагт дроны цохилт өгсөн нь Украины Аюулгүй байдлын алба, Украины Батлан ​​хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газар болон Тусгай хүчний хамтарсан ажиллагаа байсныг Украины Зэвсэгт хүчний хэвлэл мэдэээллийн албанаас мэдээлэв. Энэ ажиллагааны зорилго нь Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын байгууламжуудыг хангадаг эрчим хүчний дэд бүтэц байсан гэж мэдээлэлд онцолсон байна.
Энэхүү ажиллагааны дүнд хамгийн багадаа Оросын гурван цахилгааны дэд станц, түлш хадгалах бааз өртөж, гал түймэрт автсан гэж тэмдэглэв. Оросын Батлан ​​хамгаалах яам энэхүү цохилт болсон шөнийн цагаар ОХУ-ын Белгород мужийн нутаг дэвсгэр дээр 26, Брянск мужид 10, Курск мужид найм, Тула мужид хоёр, Смоленск, Рязанск, Калужск, Москва мужид тус бүр нэг нийт найман бүс нутагт Украины 50 дроныг устгасан гэж мэдээлжээ.
Оросын орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, Белгород мужид дроны улмаас хоёр хүн амиа алдан Смоленск мужид шатах тослох материалтай чингэлэг шатаж, Брянск, Калуга мужуудад эрчим хүчний байгууламжууд гэмтсэн гэсэн нь Украины тусгай албаны эх сурвалжтай нийцэж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу