Сүүлийн үед цахим орчинд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг биржээс гадуур, уурхайн ам нөхцөлтэй нүүрс худалдах, худалдан авах гэрээг шууд байгуулж байна” гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар тус компаниас мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд “Эрдэнэс Тавантолгой ХК нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Засгийн газрын 2022 оны 632 дугаар тогтоолын дагуу олборлосон нүүрсийг зөвхөн монголын хөрөнгийн биржээр, хил нөхцлөөр борлуулан ажиллаж байна. Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш уурхайн ам нөхцөлтэй нүүрс худалдан борлуулах гэрээ байгуулаагүй бөгөөд цаашид ч байгуулахгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье” гэжээ.
May be an image of map and text

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу