Өдгөө гурав дахь жилдээ болж буй энэхүү наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс хүүхэд залуус, бүжгийн спорт сонирхогчид, тамирчид, бүжгийн клуб зэрэг 500 орчим хүн оролцож буй. Тодруулбал, монгол ардын, хип хоп, латин америк, европ стандартын, нийтийн цэнгээнт, орчин цагийн нийтийн цэнгээнт, шугам бүжиг зэрэг найман төрлөөр 12 насны ангилалд хосын болон соло бүжигчид, хамтлагууд оролцож байна.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш:

-“Энэ жилийн наадамд 5-80 насны хүмүүс 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс оролцож байна. “Хүн домог 2023” наадмыг илүү мэргэжлийн байлгах, үндэсний хэмжээнд зохион байгуулахад Нийслэлийн Соёл, урлагийн газраас дэмжин оролцож байна. Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор нийслэлээс цөөнгүй арга хэмжээг зохион байгуулдаг. Тухайлбал, Нийслэлийн Соёл, урлагийн газраас Монголын бүжгийн спортын нэгдсэн холбоотой хамтран Улаанбаатар хотын бүжгийн спортын их наадмыг зохион байгуулсаар ирлээ. Энэ жилийн хувьд бид ЮНЕСКО-гийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд элсэх зорилготой ажиллаж байна. Уг сүлжээг бүрдүүлж буй хотуудын хөгжлийн төлөвлөгөөний гол цөм нь бүтээлч байдал, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, олон улсын түвшинд идэвхтэй хамтран ажиллах байдаг. Тэгэхээр бид ардын урлаг, бүжгийг хөгжүүлэх, залуусын дунд түгээн дэлгэрүүлэх чиглэлд хийж буй ажлууд маань энэ зорилготой уялдаж байгаа юм” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу