УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев төрийн айлчлал хийхээр өнөөдөр (2024.04.23) манай улсад ирж байна.

Төрийн айлчлал хийж байгаатай холбоотойгоор энэ сарын 23-ны 14:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэл зарим гудамж, замын хөдөлгөөнд зорчих чиглэлийн дагуу түр хугацаанд хязгаарлалт хийхээр болжээ.

Иймд жолооч нарыг хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, анхаарал болгоомжтой, соёлтой хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний Удирдлагын Төвөөс /ЗХУТ/ зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу