Өнөөдөр (2024.04.24) болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна.

09.00-13.00 цагт: МУИС-д анхны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсны 80 жилийн ойг тохиолдуулан “Шинжлэх ухаан, технологийн шинэ сэргэлт: Судалгааны их сургууль” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 9458-2204.

09.00-13.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд Кэмбрижийн Их сургуулийн багш Кэт Бишопын “Алсуур ялалт” номын нээлт болно. Утас: 8888-0511.

11.00 цагт: Зууны мэдээ сонины мэдээллийн төвд Дорноговь аймагт онц хэрцгий байдлаар бусдын гарт амиа алдсан 13 настай талийгаач охины өмгөөлөгч мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Зууны мэдээ сонины мэдээллийн төвд сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар мэдээлнэ.

12:00 цагт: Зууны мэдээ сонины мэдээллийн төвд “Эрх чөлөө төв”-өөс Х.Баттулгыг АН-ын гишүүнээс хасах шаардлагыг АН-ын дарга Л.Гантөмөрт хүргүүлэх талаар мэдээлнэ.

-СТӨ-нд “World Ballet and Dance Grand Prix Mongolia -2024” тэмцээн үргэлжилнэ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу