Засгийн газрын өнөөдрийн (2024.04.24) хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан “Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. УИХ-аас 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот тосгоны эрх зүйн байдал, эрхийг шилжүүлэх хууль зүйн үндсийг тусгаж өгсөн. Ингэснээр улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот тосгоны нутаг дэвсгэр, удирдлагын нэгжийг шилжүүлэх боломжтой болсон.

Тодруулбал, улсын зэрэглэлтэй хот дөрөв, орон нутгийн 19 аймгийн төвийг орон нутгийн зэрэглэлтэй хот болгохоор шийдвэрлэлээ. Мөн хуучин байсан том сумдыг “орон нутгийн хот” гэж нэрлэхээр хуульд өөрчлөлт оруулсан.

Замын-Үүд, Даланзадгад, Цогтцэций, Ханбогдыг хот болгож, төрийн үйлчилгээ очоогүй Ханги-Мандал, Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг боомт төвлөрсөн газруудыг тосгон болгоно.

Нийслэлийн дагуул хот болох Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг хамт өргөн мэдүүлж, УИХ-аар батлуулахаар болж байна” гэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу