“Монголын эмнести интернэшнл” байгууллагаас “Дэлхийн хүний эрхийн төлөв байдлын тайлан”-г танилцууллаа.
Эмнести Интернэшнл нь жил бүр дэлхийн хүний эрхийн төлөв байдлыг баримтжуулдаг.
Энэ жилийн судалгаа дэлхий дахинд эрх баригчид хүний түгээмэл эрх чөлөөнд халдсаар байгааг харууллаа.
Тодруулбал, Улс орнууд болон зэвсэгт бүлэглэлүүд дайны дүрмийг зөрчиж байгаа бөгөөд зарим зэвсэгт мөргөлдөөн, түүнд үзүүлэх хариу арга хэмжээний үндэс нь арьс үндсээр ялгаварлан гадуурхах явдал байлаа. Эдийн засгийн хямрал, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтолд нийгмийн эмзэг бүлгийнхэн илүүтэй өртөж байна.
Эдгээр гадуурхагдсан бүлгийн эрхийн төлөө компанит ажил өрнүүлж байгаа хүний эрх хамгаалагчид нь өөрөөр сэтгэгчдийг өргөн хүрээнд нухчин дарах ажлын бай болж байна.
Мөн охид, эмэгтэйчүүд, ЛГБТИ хүмүүсийн эрхийн эсрэг тэмцэл хурцадлаа.
Арьс үндсээр ялгаварлан гадуурхагдсан зарим бүлгийн эсрэг үзэн ядалтыг өдөөн турхирсан, бусад хор хөнөөлтэй контентыг цахим орчинд нийтлэх нь нэмэгджээ. Үүний зэрэгцээ хиймэл оюун ухааны дэвшлийг эрх чөлөөг хязгаарлах, хүний эрхийг зөрчихөд хэрэглэлээ.
Энэхүү тайланд 2023 онд дэлхийн 155 улс оронд гарсан хүний эрхийн асуудлыг баримтжуулж, дэлхий дахин, бүс нутгийн түвшинд холбож, ирээдүйд гарах үр дагаврыг тодорхойллоо. Түүнчлэн засгийн газрууд, бусад талууд дээрх сорил бэрхшээлийг даван туулж, дэлхий даяарх хүмүүсийн амьдралыг сайжруулахын тулд хийж, хэрэгжүүлэх ёстой арга хэмжээг дурдлаа. 
Уг тайлангаас онцлох сэдвүүдийг цувралаар хүргэж байна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу