Цагдаагийн байгууллагад 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүмүүс угаартсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. 
Дуудлагын дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж ажилласан. Улмаар 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартсан байдалтай байсан тул эмнэлгийн байгууллагын яаралтай тусламжийг үзүүлсэн.
Харамсалтай нь 11 настай эрэгтэй хүүхэд нас барж, эмэгтэйг эмнэлгийн байгууллагад хүргэсэн юм. Одоогоор ээжийн биеийн байдал тогтворжин ухаан орсон байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу