ЦЕГ-аас сүүлийн үед олны анхаарлыг татаад буй Ачит Ихт ХХК-ийн талаар нийтэд мэдээлэл өглөө. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь Ачит Ихт ХХК-тай балансын бус хүдэр ашигласны төлбөрт тус компанийн 34 хувийг эзэмшихээр 2013 онд гэрээ байгуулж байсан.  2015 онд дээрх гэрээнд өөрчлөлт орж 34 хувийг эзэмших заалт хасагдсан байдаг аж.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр: “Ачит Ихт ХХК нь 2009 онд байгуулагдсан. Н.Эрдэнэцэцэг, П.Цагаан гэх гэр бүлийн хүмүүс эзэмшдэг бөгөөд тус компанийн хувьцааг түүний үр хүүхэд болон өөрсдийн компаниуд эзэмшдэг байна.
Тодруулбал, “Степкупер” ХХК нь 78 хувийг эзэмшдэг. Тус хувьцааны 25.5 хувийг П.Цагаан эзэмшдэг бөгөөд түүний эхнэр Д.Эрдэнэцэцэг 24.5 хувийг, хүү болох Ц.Мөнхтүвшин 24.5 хувийг, охин болох Ц.Номундарь нь 25.5 хувийг тус тус эзэмшдэг байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нь 2019 оны есдүгээр сарын 10-ны өдөр долларын хугацаатай хадгаламж болон цахим банкны үйлчилгээ авах гэрээ байгуулж гарын үсэг зурсан байдаг. “Хугацаатай хадгаламжийн бүртгэлд тэрбээр дээрх гэрээнүүдийг байгуулахдаа “Ачит ихт” компанийн хувьцаа эзэмшигч хэмээн бүртгэгдсэн” зэрэг мэдээллийг олон нийтэд өглөө.
Энэ үеэр Ц.Элбэгдоржийн П.Цагаан руу бичсэн Viber чатыг Цагдаагийн байгууллагаас ил болгосон юм.
Ц.Элбэгдорж “Цагалбарын дансанд байгаа 13 саяыг хөдөлгөх хэрэг гарлаа. Сонгуульд ашиглах учир цэвэрхэн хиймээр байна” гэж бичжээ.
Ийнхүү прокурорын зөвшөөрөлтэй мэдээллийг олон нийтэд танилцуулсан тул бусад аж ахуй нэгжид авах арга хэмжээнийталаар мэдээлэх боломжгүй. Ачит Ихт ХХК-тай холбогдох хэргийг шалгаад удаагүй байгаа тул урьдчилсан байдлаар нэг хүнийг яллагдагчаар татсан. Үргэлжлүүлэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал гаргасан зэрэг асуудлаар мэдээллээ.

2 САНАЛ

  1. Ишшш….
    Цагдаа нь хуурамч нотлох баримт үйлдээд, ичихгүй олон нийтэд дэлгэж л байдаг….

  2. Ийм юманд хэн итгэх вэ? Хүний чат нтр дэлгэж л байдаг хөлдүү2

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу