Өмнөд Солонгос улс түүхэндээ анх удаа эх орондоо үйлдвэрлэсэн нано кластер хиймэл дагуулаа амжилттай хөөргөлөө. Энэ нь тус улсын сансрын технологийн хөгжилд чухал алхам болсон хэмээн хэвлэлүүдээр мэдээлж байна. 

Эх орондоо бүтээсэн анхны нано хиймэл дагуул болох “NEONSAT-1”-ээ тэд “The Beginning of the Swarm” буюу BTS хэмээн нэрлэжээ.

Ийн нэрлэсэн нь олон нийтийг талцуулаад байгаа юм. Учир нь BTS хамтлаг эх орныхоо эдийн засагт багагүй хувь нэмэр оруулдаг ч бүхий л зүйл дээр нэрийг нь ашиглах нь ичгэвтэр хэмээн зарим иргэд үзэж буй аж. Харин зарим нь дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Өмнөд Солонгос улс 2027 он гэхэд хиймэл дагуулын одон орныг бий болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд эхний хөөргөсөн энэхүү хиймэл дагуул нь одоогийн байдлаар дэлхийг хоёр удаа бүтэн тойроод буй аж. 

           

Ж.УРИН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу