Dobu.mn сайт энэ долоо хоногт (2024.04.22-28) нийтлэгдсэн онцлох ярилцлагуудаас тоймлон хүргэж байна.
Л.Давааням: Орчин үеийн дүрслэх урлагийг уламжлалтай холбох нь чухал

Шинэ Өнөөдөр дунд сургуулийн нэгдүгээр давхарт нэгэн жижигхэн өрөө бий. Тэр өрөөний цонхоор нар олон өнгөөр тусаж, цэцэг ургамал ч өнгө өнгөөр алагласан байлаа. Олон өнгөтэй гэх болсон нь эл өрөөд сурагчдын зургийн дугуйлан хичээллэдэг. Керамикийн уран бүтээлч, багш Л.Давааням энэ л өрөөнөөс шавь нартаа дүрслэх урлагийн анхны “А” үсгийг нь заасан. Дан ганц зураг бус, баримал, керамик зэрэг олон төрлийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилдэг сургуулийн хамгийн өнгөлөг хэсэг юм.

Энэ удаад Шинэ Өнөөдөр дунд сургуулийн багш, керамик уран бүтээлч Л.Даваанямтай ярилцсаныг хүргэж байна. https://www.dobu.mn/?p=56360

Б.Пүрэвдорж: Хуримтлагдсан шимтгэлээсээ тэтгэврийн зээлээ төлөх хуулийн төсөл өргөн барина

“100 АСУУЛТ” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн Бөхчулууны Пүрэвдорж оролцлоо.

-Та парламентад шүүмжлэлттэй дуугардаг, сөрөг хүчний гишүүдийн нэг. Ер нь багаасаа хэлэмгий хүүхэд байв уу?

-Би Ховд аймгийн Зэрэг суманд төрж, өссөн. Би өдийг хүртэл сумаасаа шилжиж байгаагүй. Манай захчин түмний хэл, соёл, ёс заншил нь үг хурц, шударга хүн болгон хүмүүжүүлдэг.

-Таны бага нас Зэрэг сумандаа өнгөрсөн үү?

-Манай аав, ээж хоёр хоёулаа багш хүн байсан. Завханы Алдархаан, Ховдын Дарви, Зэрэг, Мөст зэрэг сумуудад багшаар ажиллаж байсан. Иймээс би олон ангитай. Аав, ээжийнхээ ачаар сурлагатай, боловсролтой байсан.

-Багшийн хүүхэд багш мэргэжил сонгох сонирхол байв уу?

-Би англи хэлний багш, орчуулагч, гадаад харилцааны мэргэжилтнээр төгссөн. 1990 онд Монгол Улсын их сургуулийн Өрнө, дорнын хэл судлалын тэнхимийн Англи хэлний анги нээгдэж байхад хамгийн анхны элсэгч болж орж байсан. 1992 онд Дээд боловсролын хуульд өөрчлөлт орж, ерөнхий боловсролын сургуулиудад орос хэл ордог байсныг англи хэл болгосон юм. 1993 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Би тэр үед III курсийн оюутан байсан. Манай сургууль англи хэлний долоон багш, 12 оюутантай байв. Биднийг тэр үед цагийн багшаар ажиллуулж, цалин өгч байсан. Манай их сургуулийн ангийнхан бүгд сургуульд багшилж байгаа.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Ч.Золжаргал: Би цэцэг бүрийг “нэг амь” гэж төсөөлж урласан, энэ бүгд миний ертөнц юм

Уран бүтээлч Ч.Золжаргалын “ГҮМҮДА-Тэр ертөнц” бие даасан үзэсгэлэн энэ сарын 6-нд нээлтээ хийсэн. Байгалийн шавар буюу керамикаар хийгдсэн мянган “Гүмүда цэцэг агаарт хөвөх мэт” энэхүү үзэсгэлэн Хаан галерейд энэ сарыг дустал үргэлжлэх юм. Соёл урлагийн Их сургуулийн керамик урлагийн багш, уран бүтээлч Ч.Золжаргалын анхны бие даасан үзэсгэлэнг зорьж түүнтэй хэсэгхэн ярилцсаныг хүргэж байна.

Үргэлжлэл: https://www.dobu.mn/?p=55940

С.Төгс-Эрдэнэ: Би ээжийнхээ өсгийтэй гутлыг өмсөж загварын алхаагаар алхсан

Сүүлийн үед эрэгтэй хүмүүс эмэгтэй хүний хувцас өмсөж, загварын алхаагаар алхаж буй бичлэгүүд цахим орчинд тренд болж байгаа билээ. Тэгвэл тус трендийг дуурайж бичлэг хийн, цахим орчинд тавьж, хүмүүсийн хайрыг хүргээд буй хүү болох Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн зургаадугаар ангийн сурагч С.Төгс-Эрдэнэтэй ярилцлаа.

Дэлгэрэнгүй:

https://www.dobu.mn/?p=56564

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу