Улсын аварга С.Мөнхбатын үүсгэн байгуулсан спортын сэргээн засал уламжлалын эмчилгээ, гэмтэл, лаборатори, оношилгооны “Альфа медикал” сэргээн засах төв нийгмийн хариуцлагын хүрээнд Үндэсний бөхийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.

Тодруулбал, С.Мөнхбат аварга бөхийн хамт олныхоо дундаас ид барилдаж байгаа болон эмчилгээ, оношилгоо шаардлагатай байгаа ахмад бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүд, Монгол бөхийн өргөөний үйлчилгээний ажилтнуудаас нийт 20 хүнийг эмчийн үзлэг, иж бүрэн шинжилгээ, MRI, өдрийн эмчилгээ зэрэг 1,5 сая, нийт 30 сая төгрөгний эмчилгээ үйлчилгээг жил бүр үнэ төлбөргүй үзүүлэхээр болсон байна.

Үйлчилгээ үзүүлэх хүмүүсээ сонгохдоо нэр бүхий найман барилдаанд тавын даваанд тунан давсан найман бөх, оношлогоо, эмчилгээ шаардлагатай байгаа 50-иас дээш насны ахмад найман бөх, жаяг дэгийн багийн хоёр гишүүн, үйлчилгээний ажилтнуудаас мөн хоёр хүнийг гэх байдлаар хийх ажээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу