Улсын чанартай авто зам дагуу 50 цэгт “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ хөдөлгөөний эрчмийн тооллого хийлээ. Тооллогын дүнгээс харахад Улаанбаатар-Өндөрхаан чиглэлд хамгийн өндөр буюу нэг хоногт дунджаар 4000-аас дээш тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Энэ хамгийн ачаалал ихтэй зам гэсэн үг юм.
Мөн Улаанбаатар-Чойр, Улаанбаатар-Зуунмод, Улаанбаатар-Арвайхээр чиглэлд хөдөлгөөний эрчим өндөр байна.
Дээрх тооллогын дүнг 2023 оны мөн үетэй харьцуулахад хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл 11.4 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. 
Энэхүү эрчмийн тооллого судалгааг авто замын сүлжээг хөгжүүлэх, төлөвлөлт, техник эдийн засгийн үндэслэл, үр ашгийн тооцоо хийх зорилгоор хийдэг. Мөн зам гүүрийн барилга, засвар арчлалтын дарааллыг тогтоох, төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтыг тодорхойлдог аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу