Төв аймагт гурван хүүхэд гэртээ угаартаж, хоёр нь нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, Дөрөвдүгээр сарын 2-нд Төв аймгийн Баянхангай суманд шахмал түлшинд нэг айлын 2-18 насны гурван хүүхэд угаартаж, хоёр болон 16 настай хүүхдүүд амь насаа алдсан байна. 18 настай эгчийнх нь тухайд биеийн байдал хүнд Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй аж. 

Тухайн өдөр бороо орж, цаг агаар хүйтэн байсан учраас тэд өрхөө бүтээсэн байсан гэх албан бус мэдээлэл гараад буй. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ажээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу