УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Малын тэжээл, гурилын импортын татварыг чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэн баталсан.

Уг хууль өнөөдрөөс (2024.05.01) мөрдөгдөж эхэллээ. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Иргэд хямд гурил хэрэглэх ёстой. Гэвч гурилын үнэ 2023 онд 2019 оныхоос 106 хувиар өсөж, компаниудын борлуулалтын орлого 79 хувиар өссөн. Тиймээс 2023 оны нэгдүгээр сард нэр бүхий гурилын үйлдвэрүүдэд ШӨХТГ-аас торгууль тавьсан ч шүүхийн маргаан жил тойрон үргэлжилж байгаа тул Засгийн газраас гурил, малын тэжээлийн гаалийн татварыг чөлөөлж, эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх замаар үнийг бууруулах нь зүйтэй гэж үзэж, уг хуулийн төслийг өргөн барьсан юм.

Энэ хуулиар гурилын салбарт өрсөлдөөн бий болж, зах зээлд давуу байдалтай компаниудын нөлөөг бууруулна. Эцэст нь иргэд хямд гурил хэрэглэх боломж үүсэж байна. Энэхүү хууль нь 2024 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ” хэмээн хэлсэн билээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу