Засгийн газрын өнөөдрийн (2024.05.01) хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газрын хуралдаанаар гурилын импортын татварыг чөлөөлөх тогтоолыг баталлаа. Импортоос чөлөөлөх барааны жагсаалтыг шинэчилж улаан буудайн гурил, малын тэжээл багтааж байна.

Өнөөдрөөс хилийн бүх боомтоор гурил, тэжээл татваргүй орж ирнэ.

Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын зүгээс холбогдох сайд нарт үүрэг өгсөн. Засгийн газар зохицуулалт хийж дотоодын улаан буудайг дэмжинэ, тариаланчдад 182 тонн эльваторыг ашиглуулж эхэлнэ.

Ингэснээр тариаланчид гурилын үйлдвэрийг гуйдаг нөхцөлөөс ангижирна. Өрсөлдөх боломж нээгдэнэ. Тариаланчдын эрх ашгийг нь хамгаалж, боломжуудыг нээнэ. Дотоодын хэрэгцээг хангасан бол илүүг нь экспортод гаргах боломж бүрдүүлнэ. Ийнхүү Засгийн газрын тогтоол баталж, гурилын татвар тэглэгдэх үйл ажиллагаа эхэллээ. Хоёр хоногийн өмнө зах заалд  хямд үнэтэй гурил нийлүүлэгдэж байгаа мэдээ гарсан. ОХУ-аас татвартай оруулж ирсэн ААН, НӨАТ төлсний дараа зарж байгаа дээд гурил Монголын зах зээлд 1740 төгрөгөөр зарагддаг болсон талаар мэдээлэл гарсан. Энэ нь одоогийн зарагдаж буй дотоодын үйлдвэрийн гурилаас 40 орчим хувиар хямд гэсэн үг. Тэгэхээр импортын татвар тэглэгдсэнээр гурилын үнэ 50 орчим хувиар буух боломжтой гэдэг нь харагдаж байна” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу