НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-нд тэмдэглэдэг.

Энэ өдрийг тохиолдуулан RSF буюу “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас жил бүр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг зарладаг юм. Тус байгууллагаас гаргадаг уг судалгаанд Монгол Улс 2002 оноос хамрагдаж эхэлсэн. 2023 онд дэлхийн 180 орноос манай улс 88 дугаарт бичигджээ. Харин үүнээс өмнөх онуудад дараах байдлаар жагссан байна. Тодруулбал, 

  • 2002 онд 73-т,
  • 2006 онд 86-д,
  • 2010 онд 76-д,
  • 2014 онд 88-д,
  • 2018 онд 71-д,
  • 2022 онд 90-д,
  • 2023 онд 88-д жагссан байна. 

Хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг дүгнэхдээ,

  • Улс төрийн нөхцөл байдал,
  • Хууль эрх зүйн орчин,
  • Эдийн засгийн нөхцөл байдал,
  • Нийгэм соёлын нөхцөл байдал,
  • Аюулгүй байдал гэсэн таван шалгуур үзүүлэлтийг ашигладаг.

Манай улсын тухайд 2023 онд дээрх таван үзүүлэлтээс хамгийн өндөр оноо авсан нь аюулгүй байдал байсан. Харин эдийн засгийн нөхцөл байдал хамгийн бага оноо авч, нийт оноог доош татсан гэж болно.

Хэдий өмнөх жилээс хоёр байраар урагшилсан ч Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө 70-аас бага буюу 59.33 оноотойгоор асуудалтай ангилалд байсаар байна. 

Хэвлэлийн эрх чөлөөний индексийн нэгдүгээр байранд Норвеги улс долоон жил дараалан орж байгаа бол Хойд Солонгос улс сүүлийн хоёр жил дараалан 180 орноос хамгийн бага оноо авч, 180 дугаарт бичигдэж байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу