Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны I ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор цэрэг татлага өнөөдөр/2024.05.05/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Төвийн зургаан дүүрэг дэх цэрэг татлагын байрууд:

  • Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль
  • Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль
  • Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль
  • Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургууль
  • Сүхбаатар дүүрэгт 3 дугаар сургууль байна.

Цэрэг татлагын байранд очихдоо:

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
  • Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.

Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу