Өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг зогсоож, аюулгүй байдлыг нь хангажээ. 

Тодруулбал, Өнөөдөр (2024.05.05) 09:03 цагт СХД-ийн 18-р хороонд өндрөөс хүн үсрэх гээд байна гэх дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн байна. 

Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход иргэн /23 настай эмэгтэй/ тагтан дээрээс үсрэх гэж байсныг аварч, биеийн байдлыг тогтворжуулан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.
Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу