Нийслэлийн авто зам өргөтгөл шинэчлэлтийн ажил хийж байгаатай холбоотойгоор Баянзүрх дүүргийн 25-р хороо Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 06-ны өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 09-ний өдрийн 06:00 цаг хүртэл хаана.

Тухайн замаар зорчдог нийтийн тээврийн үйлчилгээний М:5 “10-р хороолол-Нарны зам-Ботаник”, Ч:17А “Баруун 4 зам-/Их тойрог/”, Ч:17Б “Баруун 4 зам-нарны зам-Зүүн 4 зам-их тойруу /Их тойрог/” чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт оруулан нийслэлийн Хүрээ өргөн чөлөө, Их Монгол гудамж, Олимпын гүүрээр Нарны зам руу тойрч явах зохицуулалт хийсэн байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу