Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Агуулахад гал гарч байна гэсэн дуудлага тавдугаар сарын 03-ны өдрийн 15:41 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 20 тоннын хоёр давхарласан чингэлгийн 2 дугаар давхарт барилгын бараа, материал бүрэн шатаж байсныг унтраажээ.

Гал түймрийн улмаас нэг иргэний нүүр, нуруу түлэгдсэн байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу