Туркийн хамгийн том банкуудын нэг “DenizBank” энэ оны эхнээс ОХУ-ын иргэдэд данс нээлгэх нөхцөлөө чангатгаж, тэдний хүсэлтийг бараг хүлээж авахаа больсон тухай Оросын Төв банк мэдээлж, Турк улсад оршин суух зөвшөөрөлтэй үйлчлүүлэгчдэд ч татгалзсан хариу ирдэг болсон гэж мэдэгдэв.  “DenizBank” зөвхөн дансандаа 100 мянган доллараас дээш мөнгө байршуулах хүсэлтэй үйлчлүүлэгчдэд онцгой тохиолдолд зөвшөөрөл олгодог болсон  ажээ. Хэрэв өмнө нь данс нээлгэхийн тулд гадаад паспорт шаардлагатай байсан бол одоо тус банк Турк улсад оршин суух зөвшөөрөл, үзүүлэхийг шаарддаг болсон байна. Мөн “ТАСС” агентлаг  Туркийн банкны салбарын эх сурвалжаас иш татан, “DenizBank” оросуудад данс нээлгэхийг хориглоогүй боловч АНУ-ын хориг арга хэмжээний дэглэмийг зөрчихөөс зайлсхийхийн тулд тэдний өргөдлийг  шалгадаг болсон гэж мэдээлжээ.

Орос Украины эсрэг бүрэн хэмжээний түрэмгийллийн ажиллагаа явуулснаас хойш “DenizBank” оросуудад үзүүлэх үйлчилгээний нөхцөлөө хэд хэдэн удаа чангатгаад байгаа юм. 2022 оны эцсээр хадгаламжийн хэмжээ бараг 10 дахин нэмэгдэж таван мянган доллар болж, SWIFT шилжүүлгийн хамгийн бага хэмжээг 10 мянган доллар болгож тогтоосон байна. Мөн тус банк ОХУ-аас ирсэн үйлчлүүлэгчдээс Турк улсад оршин суух эрхээ баталгаажуулсан бичиг баримт бүрдүүлэхийг заавал шаардах болжээ.

Г.АМАРСАНАА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу