Өнөөдөр (2024.05.06) болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. 

09.30 ЦАГТ:

“Монгол Угсаатан, хэл хуурчдын холбоо” санаачлан Соёлын яам, Соёлын Өвийн Үндэсний төв хамтран “Монголын хэл хуур тоглооч, өвлөн уламжлагч, хэл хуур урлаач болон судлаачдын анхдугаар чуулга, уулзалт”-ыг СТӨ-нд зохион байгуулна. Утас: 8811-8871.

11.00 ЦАГТ:

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023”-ыг  “Монгол ньюс” мэдээллийн төвд танилцуулна.

11.30 ЦАГТ:

Нийслэлийн газрын албанд ажиллаж байсан Э.Б, Ц.А нарын 11 холбогдогчтой эрүүгийн хэргийн талаар “Хохирогчдын холбоо”-ны тэргүүн болон хохирсон иргэд “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12.00 ЦАГТ:

Хуульч, өмгөөлөгч Х.Бат-Ялалтын үйл хэргийг дэмжигчдийн “Ачийг ачаар” нийтэд үйлчлэх ТББ-аас “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.30 ЦАГТ:

СЕХ улс төрийн намуудыг бүртгэхдээ хууль зөрчсөн талаар Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлнэ.

13.00 ЦАГТ:

Булган, Өмнөговь аймгийн удирдлагууд уул уурхайн компаниудад давуу байдал олгож, малчид, иргэдийн эрх ашгийг хөндөж буй талаар нутгийн иргэдийн төлөөлөл “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлнэ.

-Д.Сүхбаатарын талбайд “Монгол гэр” үзэсгэлэн үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу