Бөхчүүд допинг хэрэглэсэн эсэх асуудал маргаан дагуулж буй энэ цаг үед Улсын аварга О.Хангай цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ. 

Тодруулбал тэрбээр “Допинг хэрэглэж бусдын боломжийг хулгайлсан нөхдийн ичих булчирхай нь алга болчихдог юм биш үү? Би та нарын оронд байсан бол ичээд гэрээсээ ч гарахгүй байсан байх” хэмээсэн байна. 

Сануулахад, Улсын арслан М.Бадарчийн нэхэмжлэлийн дагуу Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүх хуралдаж, түүнийг допинг хэрэглэсэн болох нь тогтоогдсон талаар мэдэгдсэн билээ. Харин М.Бадарч эл шийдвэртээ санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, олон нийтэд хандан ярилцлага өгсөөр буй.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу