Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг хамгаалах, иргэдийн ая тухтай, цэвэр орчинд амарч зугаалах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хамтын ажиллагааны хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс зохион байгуулсан хаврын их цэвэрлэгээнд Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн оюутан, багш нар нэгджээ. 

Их цэвэрлэгээнд нийт 100 оюутан, 14 багш, ажилтан оролцож, эхний ээлжийн 30 га талбай, төв оффисоос 8,4 га хүртэлх талбай, дугуйн тойрог болон Маршалын гүүр хүртэлх нийт 150 орчим га талбайн хог хаягдлыг бүрэн цэвэрлэж, хог ургамлыг нь түүсэн байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу