Гүржийн Ерөнхий сайд Ираклий Кобахидзе АНУ-ын Элчин сайд асан Келли Дегнаныг тус улсад хувьсгал гаргахад түлхэж байна гэж буруутган, Вашингтоны эсрэг Москвагийн үг хэллэгтэй төстэй мэдэгдэл хийжээ.

Тэрбээр “Би Төрийн департаментын зөвлөх Дерек Дерек Чоллеттай утсаар ярьж, 2020-2023 онд АНУ-ын Элчин сайд асан дэмжиж байсан гадаадын хөрөнгө оруулалттай төрийн бус байгууллагуудаар санхүүжүүлсэн  хоёр удаа хувьсгал хийх гэсэн хүчин чармайлтад чин сэтгэлээсээ урам хугарч буйгаа илэрхийлсэн. Хэрэв эдгээр оролдлого амжилттай болсон бол Гүрж хоёр  дахь фронт болох байсан” гэж  X нийгмийн сүлжээнд бичжээ. Мөн Кобахидзе АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгчийн  “Гадаадын нөлөөллийн ил тод байдлын тухай” хуулийн төслийг эсэргүүцэж Тбилисид иргэд жагсаал зохион байгуулж байна гэсэн мэдэгдлийг “худал зүйл”  гэж хэлжээ. Тэрээр “АНУ-ын Элчин сайд асны мэдэгдэл гаднаас санхүүждэг манай байгууллагууд хүчирхийлэл,хувьсгалт үйл явцыг дэмждэг гэдгийг бидэнд сануулж байна. Би ноён Чоллеттод үүсээд байгаа байдлаас болж  бид харилцаагаа сэргээхийн тулд онцгой хүчин чармайлт гаргах шаардлагатай болж,  уг асуудлыг шударгаар  шийдэх боломжгүй болсныг сануулсан” гэж мэдэгджээ.  Харин Дерек Чоллет утсаар Кобахидзетэй хийсэн ярианы үеэр Гүржийн эрх баригчдын байр сууринд санаа зовж байгаагаа илэрхийлж “Танай Засгийн газар  ардчиллын эсрэг хууль тогтоомжийг дэмжиж байгаа нь Гүржийн Евро-Атлантын ирээдүйг эрсдэлд оруулж байна. АНУ Гүржийн засгийн газрыг Гүржийн дийлэнх олонхийн хүсч буй Евро-Атлантын ирээдүй рүү буцахыг уриалж байна” гэж хэлжээ.

Гүрж улс нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Европын Холбоонд гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статусаа авсан билээ. Мөн бүх нийтийн санал асуулгаар Гүржийн иргэдийн дийлэнх олонхи нь НАТО болон  Европын Холбооны гишүүн болохыг тууштай дэмжиж байгаа нь тодорхой болсон юм.

Г.АМАРСАНАА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу