Хятад Улс сансар судлалын түүхэндээ анх удаа сарны хойд талаас хөрсний дээж дэлхийд авчрах аяллыг амжилттай эхлүүллээ.  

Тодруулбал, Хиймэл дагуул хөөргөх Вэнчан төвөөс орон нутгийн цагаар 17:30-д  53 хоногийн турш үргэлжлэх сарны хоёр кг орчим дээж авчрах хөлгийг хөөргөсөн байна.

Сарны эргэлтийн онцлогоос шалтгаалан хойд тал нь дэлхийд үргэлж далд байдаг ажээ.  Энэ тал нь эртний зузаан царцдасын давхаргаар хучигдсан, олон мянган тогоо бүхий урд талаас ялгаатай нь тогоонуудын  нэлээд хэсэг нь эрт дээр үед лаваар дүүрсэн байдаг байна.

Америкийн “Артемис” хөтөлбөрийн нэгэн адил Хятадын хөлөг нь Хятадын домог дахь хамгийн алдартай дүрүүдийн нэг болох сарны дарь эхийн «Чанъэ»  нэрээр нэрлэгдсэн бөгөөд төлөвлөгөөний дагуу сарны өмнөд туйлийн асар том  буюу бараг 2500 км өргөн, гүн нь 8 км хүрдэг тогоон дотор газардах болно. Тэнд уг «Чанъэ-6»  төхөөрөмж чулуу, сарны хөрс цуглуулахаас гадна зарим туршилт хийх юм байна.

Г.АМАРСАНАА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу