Улсын аварга О.Хангай 2017 оноос хойш нийт долоон удаа допингийн шинжилгээ өгчээ. Эдгээр шинжилгээнүүдийнхээ хариуг ил болгож, бусад бөхчүүдээ ч мөн шинжилгээний хариугаа дэлгэхийг уриаллаа.
Тэрбээр өөрийн цахим хуудастаа, “2017 оноос хойш улсын баяр наадамд 3 удаа, явцын шинжилгээнд 3 удаа, өөрийн хүсэлтээр 1 удаа нийт 7-н удаа допингийн шинжилгээ өгчээ.
2023 оны улсын наадмын шинжилгээ МҮБХ-нд ирээгүй учир 6-н шинжилгээний хариуг зургаар орууллаа. 2021 оны 3 сарын 31-нд харцага цолтой бөхчүүдийн шоу барилдааны үеэр бусад харцага цолтой бөхчүүдээ уриалан хэний ч албан шахалтгүйгээр өөрсдийн хүсэлтээр, санхүү мөнгөө босгон допингийн шинжилгээ өгөхөөр очсон боловч танаас Ковид илэрсэн байна гээд тусгаарлалтад орсон.
Тэр өдөр Допингийн шинжилгээгээ өгчхөөд тусгаарлалтад оръё гэсэн ч тэгвэл таныг санаатайгаар халдварт өвчин тараасан хэргээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гээд айгаад гэр рүү гээ явсан даа. Ковидын эерэг гарсан хариугаа зургаар оруулав. 

Тэр өдөр допингийн шинжилгээ өгсөн бүх харцага цолтой бөхчүүд гэрчилнэ. Тэр хэд маань допингийн шинжилгээ өгснийхөө дараа манай гэр бүлээс шинжилгээ авахаар ирсэн түргэний машинд ковидын шинжилгээ өгсөн. Ковид оо эдгээгээд мөн хатуу хорионы дараа өөрөө хүсэлт гарган 5 сарын 13-нд допингийн шинжилгээ өгсөн. Би хэзээ ч юугаар ч, ямар ч үед допингийн шинжилгээ өгөхөд би бэлэн байдаг даа. Санаатай, санаандгүй хэрэглээд лабораторийн шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол ард түмэн, бусад бөхчүүдээсээ уучлалт гуйгаад хууль журмын дагуу хариуцлагаа хүлээдэг баймаар юм. Хэн нэгэн хүнтэй биш ДОПИНГ-той тэмцэж, үндэсний дархлаа, өв соёлоо цэвэр ариунаар нь авч явах гэж хичээж явна аа.Үнэнч шударгаар барилдаж байгаа бусад бөхчүүдээ шинжилгээний хариугаа МҮБХ-с авч олон нийтийн хардлага, эргэлзээг тайлахыг уриалж байна” хэмээн бичжээ. 

 

3 САНАЛ

  1. Хангай чинь, Эргүү Тарвас шүү!!
    Наадмыг худалдаж ,будлиан үүсгэдэг гэмгүй царайлсан хулгайч. 2020 онд Увсын Мөнхбат аваргад , 8 даваанд 3 тэрбум төгрөгийн хахууль өгч ,наадмын өнгийг луйвардсан бузар шүү!!!

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу