Өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-ны цаг агаарын мэдээг хүргэж байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9…-11 градус, бусад хэсгээр -3…-5 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -8…-10 градус хүйтэн, өдөртөө +8…+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -11…-13 градус хүйтэн, өдөртөө +7…+9 градус дулаан байна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр -13…-18 градус, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -8…-13 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 0…-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1…+4 градус, бусад нутгаар -3…-8 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -4…+1 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу