Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг тодруулдаг “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслол өчигдөр /2023.03.28/ Дуурь, бүжгийн эрдмийн театрт болж өндөрлөлөө. Тус арга хэмжээг энэ жил Соёлын яамны хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас зохион байгуулсан юм.

Энэ жил “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолоор шилдэг судлаач, хөгжимчин, бүжигчин, дуучин, зохиолч, бүжиг дэглээч, зураач, продюсер, жүжигчин, удирдаач, хөгжмийн зохиолч, найруулагч, соёлын өвийг сурталчилсан шилдэг бүтээл, шилдэг ном хэвлэл, шилдэг нийтлэл, нэвтрүүлэг, дуу хөгжмийн шилдэг бүтээл, зар сурталчилгааны шилдэг бүтээл, дүрслэх урлагийн шилдэг бүтээл, хувцас загварын шилдэг бүтээл, шилдэг дизайны бүтээл, архитектурын шилдэг бүтээл, шилдэг цахим бүтээл, тайзны урлагийн шилдэг бүтээл, кино урлагийн шилдэг бүтээл гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээл, 12 төрлөөр шилдэг уран бүтээлчийг буюу нийт 24 номинацад шилдгүүдийг тодруулсан.

Шагнал хүртсэн уран бүтээл болон уран бүтээлчид: 

  • Шилдэг найруулагч – Энхбатын Ёндоншарав
  • Шилдэг жүжигчин – Ойдовжамцын Энхтуул
  • Шилдэг продюсер – Мягмарын Есөнмөнх
  • Шилдэг удирдаач – Дэлгэрсайханы Түвшинсайхан
  • Шилдэг зураач – Энхболдын Эрдэнэболд
  • Шилдэг бүжиг дэглээч – Ёндоны Дамчаабадгар
  • Шилдэг зохиолч – Цолмонжаргалын Бат-Оргил
  • Шилдэг хөгжмийн зохиолч – Хишигтогтохын Алтангэрэл
  • Шилдэг дуучин – Түмэндэмбэрэлийн Баатархүү
  • Шилдэг бүжигчин – Өлзийжаргалын Мөнхжин
  • Шилдэг хөгжимчин – Энхтөрийн Цэндсүрэн
  • Шилдэг судлаач – Бат-Өлзийн Баатархүү
  • Шилдэг кино урлагийн бүтээл – “Трио” уран сайхны кино
  • Шилдэг тайзны урлагийн бүтээл – “Тамгагүй төр” физикл драм
  • Шилдэг цахим бүтээл – GUYUK метаверс
  • Шилдэг архитектурын бүтээл – Чингис хаан музейн архитектур
  • Шилдэг дизайны бүтээл – “Хүрээ лоунж” интерьер дизайн
  • Шилдэг хувцас загварын бүтээл – “Devil” коллекц
  • Шилдэг дүрслэх урлагийн бүтээл – “Их эзэн Чингис хаан” реалист уран зураг
  • Шилдэг зар сурталчилгаа – “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ”
  • Шилдэг дуу хөгжмийн бүтээл – “Монгол аялгуу” хос пянз
  • Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг – “Нүүдэлчин Зөн” арт медиа төслийн “Ухамсар” бүтээл
  • Шилдэг ном хэвлэл – Нүүдэлчдийн агсарга бүс
  • Соёлын өвийг сурталчилсан шилдэг бүтээл – Чингис хаан музейн үзэсгэлэн, үзүүлэг дэглэлт

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу