Архангай аймгийн Прокурорын газраас иргэн Б-г 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдөр бэлчээрт байсан хохирогч Г-ийн 44 тооны ямаа, 10 тооны хонь буюу бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Иргэн Б нь 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдөр хохирогч Г-ийн 54 тооны бог мал буюу олон тооны малыг хулгайлсан болох нь тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхээс Б-г бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүх шүүгдэгч Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд 2 жилээс 8 жил хорих ял оногдуулахаар Эрүүгийн хуульд зааснаас хамгийн бага буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу