УИХ-ын сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед Төрийн соёрхолт, ‘B Production’-ийн үүсгэн байгуулагч, дуучин Д.Болд нэгэн хачирхалтай мэдэгдэл гаргажээ. 

Тодруулбал тэрбээр цахим хуудастааУдаан бодсон, их эргэлзсэн, эцэст нь шийдвэрээ хувьдаа эцэслэн гаргалаа.

Үргэлж баримталж мөрддөг зарчим маань шийдвэл шийдсэн шиг, хийвэл хийсэн шиг…

Салбарынхаа хөгжлийн төлөө 30-аад жил, үе үеийн залуусын үлгэр дуурайлал, зөв чиг нь байхын тулд үргэлж хичээн зүтгэж, хөдөлмөрч сахилга баттай, зөв амьдралаар тууштай зүтгэсэн энэ амьдралаа илүү хүртээмжтэй бодлого, илүү гэрэлтэй ирээдүйн төлөө цаашид зориулах болно.

Хамтдаа өссөн, хөгжсөн, бүтээсэн бас илүү сайхан нийгмийг хүссэн бүх л Монголчуудаа хамт гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна.

Илүү хүчтэй, илүү шударга, илүү тэгш хүртээмжтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе. Надаас үл шалтгаалах олон хүчин зүйлс байгаа болохоор, үйл явц тодорхой болох өдрийн морин цагт албан ёсоор зарлах болно” хэмээжээ. Түүнийг ийм мэдэгдэл гаргасныг олон нийт УИХ-ын сонгуульд нэр дэвших нь хэмээн таамаглаж эхэлжээ. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу