Тавдугаар сарын 8-ны Лхагва гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. 
09.30 цагт: АХБ-ны “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийн бүтээн байгуулалтыг танилцуулна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийтийн тээврийн газар, Япон улсын ЭСЯ, ЖАЙКА байгууллагын төлөөлөл оролцоно. Утас: 9900-7115.
-Засгийн газрын ээлжит хуралдаан болно. 
09.30-15.00 цагт: МҮХАҮТ-нд: “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд татвар төлөгчдөд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөгтэй. Утас: 7011-4144.
11.30 цагт: Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд: Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль дэлхийдээ хүн төрөлхтөн энхтайван, амар амгаланг хүсэж, шашны үйл ажиллагаа явуулж буй 13 байгууллагын төлөөлөл эв санаагаа нэгтгэж буй талаар мэдээлнэ.
11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: 1072 хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй 470,000 иргэний эрх ашиг зөрчигдөж буй талаар “Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах баялгийн эзэд нийгэмлэг” хэвлэлийн хурал зарлалаа.
11.00-12.00 цагт: Нээлттэй нийгэм форумд: “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” уулзалт хэлэлцүүлэг болно. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу