Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ес дэх тулаанаа өнгөрсөн гуравдугаар сард Канадын тамирчин Мохамед Сумаоротай хийж, ялалт байгуулсан. 

Өдгөө нэг ч ялагдалгүй яваа тэрбээр өнөөдөр (2024.05.08) 10 дахь тулаанаа хийх гэж байна. 

Тулааныг “ProBox TV” фэйсбүүк хуудсаар шууд дамжуулах аж.

Э.Цэндбаатар “WBC”-ийн хөнгөн жингийн Хойд Америкийн аваргын тэмцээнд тулалдах юм байна. Хэрэв дахин ялалт байгуулж чадвал топ 10-д эрэмбэлэгдэнэ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу