Засгийн газрын өнөөдрийн (2024.05.08) хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Засгийн газрын хуралдаанаар Үндэсний орон сууцны санхүүжилтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Ирэх долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлнэ. Өнгөрсөн хугацаанд орон сууцны санхүүжилтийн зээлийг зөвхөн ипотекийн зээлээр шийдвэрлэж ирсэн. Одоо бол түрээсийн орон сууц, ТОСК захиалгаар орон сууц бариад түүнийгээ зээлэх гэсэн шинэ хэлбэрүүдийг оруулж ирж байна.

Ипотекийн зээлийг авч байгаа иргэдийн дийлэнх нь орлогын боломжтой байдаг. Судалгаанаас харахад, өрхийн сарын орлого нь 2,1 сая төгрөгөөс дээш орлоготой айлууд хамрагдсан байгаа юм. Түүнээс доош орлоготой өрхүүд хамрагдаагүй гэсэн үг. 

2013-2024 оны хугацаанд 7.6 их наяд төгрөгийн 104 мянган зээлдэгчид орон сууцны зээл олгосон байна. 

Үндэсний орон сууцны санхүүжилтийн тухай хуулийн хүрээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлүүд болон 2 сая төгрөгөөс доош орлоготой иргэдийг орон сууцтай болгоно. 

Өөрөөр хэлбэл, ТОСК хамгийн хямд үнэлгээтэй орон сууцуудыг захиалгаар бариулаад, орлого багатай иргэдэд нийлүүлнэ. Ингэхдээ 20-иос дээш жилээр орон сууц зээл олгож болно. Эсвэл түрээслэх боломжтой.

Нэг мкв-ынх нь үнэ хоёр сар орчим төгрөг байна. Талбай нь 30-40 мкв байна” гэлээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу