Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний мэдээллийг хүргэж байна.Тус дүүрэгт барилга байгууламж, тоног төхөөрөмж, гадаадын зээл, тусламжийн нийт 38 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.
Эдгээр хөрөнгө оруулалтыг задалбал,
Барилга, байгууламжийн хөрөнгө оруулалт нийт 36.6 тэрбум төгрөг
1.Чингэлтэй дүүрэгт 11.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий Дүүргийн эрүүл мэндийн төвийн амбулаторийн барилгын өргөтгөл
Гүйцэтгэгчээр “Мандал Голомт” ХХК шалгаран 11.8 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Ажлын гүйцэтгэл 50 хувьтай бөгөөд 5.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Дотор, гадна засал, хана, хамар ханын өрлөгийн ажил хийгдэж байна.
2. Чингэлтэй дүүрэгт 5.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий Эрт илрүүлэг, оношилгооны төв
Гүйцэтгэгчээр “Монхауз” ХХК шалгаран гэрээ байгуулсан. Ажлын гүйцэтгэл 47 хувьтай бөгөөд 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Барилга угсралтын ажил 2 давхарын цутгалтын ажил хийгдэж дууссан. 1, 2 дугаар давхарын дүүргэлт, шавардлагын ажил хийгдэж байна.
 3. Чингэлтэй дүүрэгт 19.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий Эрүүл мэндийн төвийн өргөтгөл
Гүйцэтгэгчээр “Солармед Монгол” ХХК болон “Мандалтконстракшн” ХХК-ийн түншлэл шалгаран 19.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай бөгөөд 6.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Зоорьтой 8 давхар барилга бөгөөд төмөр бетон арагт бүтээцийн ажил хийгдэж байна.
Тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт нийт 0.7 тэрбум төгрөг
Өрхийн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж -740.0 сая төгрөг
Гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалт
  1. Чингэлтэй дүүргийн 19-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийг барих – 3,400.0 сая төгрөг (2024-2025 он) – АХБ-ны төсөл
  2. Чингэлтэй дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилга (2024-2026 он) – АХБ-ны төсөл \Ажлын зураг төсөл, төсөв хийгдэж буй\
  1. Вакцинжуулалтын цэгийн тоног төхөөрөмж 102 ширхэг 25.9 сая төгрөгийн тус тус хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгджээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу