Засгийн газрын өнөөдрийн (2024.05.08) хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.СолонгооМонгол улсын иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг С.Зориг агсны амийг егүүтгэсэн гэх асуудлаар хэрэг хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүж, зургаа орчим жилийн хугацаагаар цагдан хорьсон. Уг асуудалтай холбогдуулан тус хоёр иргэний эрх ашгийг хамгаалах, Олон Улсын Хүний эрхийн байгууллагатай хамтрах ажлын хэсэг байгуулсан байдаг.

Ажлын хэсгийн хуралдаанаар “Эрүүдэн шүүсэн гэм буруутай шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах шаардлагатай” гэдэг дүгнэлт гарсан. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр холбогдох шүүхийн шийдвэрүүдийг нууцаас гаргах тогтоол батлагдлаа.

Тодруулбал, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 123 хуудас шийтгэх тогтоол, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 71 хуудас магадлал, Монгол Улсын Дээл шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн Б.Хурц нарт холбогдох шүүх хуралдааны 56 хуудас тогтоол, шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргаж ил болгосугай гасан тогтоол байна. хууль тогтоомжид заасны дагуу дээрх шийтгэх тогтоолуулыг ил болгох ажлыг ХЗДХ-ын сайд Б.Энхбаяр болон ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарт даалгалаа” гэв.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу