Үүрийн гэгээ орох үед цонхны хөшиг сэрвэлзэнэ. Ваартай цэцэг даарах вий гэхдээ хөшгөө хаахаар босвол гадаа сав саарал бөгөөд шүхэртэй хүмүүс алхална. Цонхоор сэнгэнэсэн агаар эрх дураараа орж ирнэ. Бороотой өглөөний хамгийн сайхан мэдрэмж энэ биз ээ. Хотын төрх нэгэнтээ гоо сайхан мэт өнгө нэмжээ.

Богд уулын энгэр битүү манантай, холын замд машинууд давхилдана. Харин явган замын хажуугаарх мод, бут өглөөхөн дэлбээлсэн мэт нялх ногоон харагдана.  Аяга халуун цай бэлдээд ажилдаа гарахад тань хань болгож дараах 10 дууг санал болгож байна. Өнөөдөр хамгийн сайнаараа байх эсвэл хамгийн энгийнээрээ байх өдөр юм. Танд амжилт хүсье.
  1. Rokit Bay- Aadar 
    Асгаруулан хэлмээр, ухаарсан бүхнээ
    Аадар бороо шиг, аадар бороо шиг
2. The Royal Heartaches • 6×6
  Зуурдхан юм шиг зургаан жилийг
Зүрхэнд үлдсэн чиний дүрсийг
Яаж би мартаж чадах билээ?
3. Татар – Бороо
Дурлалаар бороо нь ордог
Дугарч амжилгүй хацар минь нордог
Сэм сэмхэн биедээ дөхье
Сэрүн цагаар тэвчсэнээ нөхье

4. Choi Joo – Chamd Uldeey
Энэ бороо надад гуниг нэмээд байна
Энэ салхи чамайг надаас түлхээд байна
Дахиад чамайг хайрлахгүй болохоор 
Аз жаргал аа чамд үлдээе
5. Keane – Somewhere Only We Know
6. Passenger | Let Her Go
7. Sasha Alex Sloan – Dancing With Your Ghost
8. Lana Del Rey – Summertime Sadness
9. Sparkle | Your Name
10. Eagles – Hotel California 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу