Улс орон даяар их, дээд сургуулийн төгсөлтийн баяр эхэлж байна. Дөрвөн жил зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө бэлтгэсэн залуусын их сургуулийнх нь сүүлийн хавар. Дурсамжийн хамгийн сайхан нь гэж хэлж болох цаг хугацааг үдэж, ажил амьдралын босгонд ирэх мөч юм. Энэ удаад гурван асуултын хүрээнд оюутнуудаас дараах сэтгэгдлийг нь хүлээн авлаа.

Нийт их дээд сургууль төгсөгчдийн 69.6 хувь нь төгсөөд мэргэжлээрээ ажилладаг гэсэн судалгаа бий. Тэгвэл шинэ залуу үеийнхэнд ажлын байранд анхлан хөл тавихад тулгардаг бэрхшээлийг тэд юу гэж тодорхойлсныг хүргэж байна.

Асуулт:

1. Та аль сургуулийн суралцагч вэ. Төгсөлтийн баярын сэтгэгдэл ямар байна вэ?

2. Дөрвөн жилд хангалттай өөрийгөө бэлтгэж чадсан гэж бодож байна уу?

3. Ажлын байранд гарахад бэлэн үү, тулгарч буй бэрхшээл юу байна вэ?

Мандах Их сургуулийн төгсөгч А.Эрхбилгүүн 

  1. Төгсөнө гэхээр итгэж өгөхгүй л байна. Нэг тийм баярламаар ч юм шиг аль эсвэл гунигламаар ч юм шиг мэдрэмж юм. Дурсамж, мэдлэг маш ихийг бүтээлээ. 

2. Хүмүүжил болон харилцаа хандлага тал дээрээ бол чадсан гэж дүгнэж байна. Ажил мэргэжлийн хувьд гэвэл бүрэн боловсроогүй байгаа. Ажил дээр тухайн мэргэжлээрээ ажиллаж байж л бүрэн бэлтгэгдэх байх даа.

3.Ажлын байран дээр гараад ажиллахад бэлэн гэж харж байгаа. Тулгарч буй асуудал гэвэл яг оффист шууд ажиллаж эхэлбэл ямар ямар алдаа оноо байдаг вэ, юу юун дээр анхаарах ёстой вэ, гээд л олон бодлогошрох зүйл байгаад л тиймхэн байна.

МУБИС-НХУС-ийн Сэтгүүл зүйн ангийн төгсөгч Д.Даваахүү

Асуулт:

1. Та аль сургуулийн суралцагч вэ. Төгсөлтийн баярын сэтгэгдэл ямар байна вэ?

2. Дөрвөн жилд хангалттай өөрийгөө бэлтгэж чадсан гэж бодож байна уу?

3. Ажлын байранд гарахад бэлэн үү, тулгарч буй бэрхшээл юу байна вэ?

No photo description available.

  1. Юуны өмнө маш их догдолж байна. Дөрвөн жилийн хугацаанд ангийнхантайгаа олон сайхан дурсамжийг бүтээлээ. Анх  их сургуульд ороод хэзээ төгсөнө дөө гэж бодож байсан ч нэг мэдэхэд л төгсөх болсон байна. Сургуулиа амжилттай төгсөж байгаадаа үнэхээр их баярлаж байгаа ч бага зэрэг гунигтай сэтгэгдэл төрж байна. Амьдралын минь хамгийн сайхан үеүдийн нэг байлаа.
  1. Хүмүүжил, харилцаа хандлага, мэргэжлийн тал дээр хангалттай бэлтгэгдсэн гэж бодож байна. Гэхдээ залуу хүнд сурах, дадлагажих зүйл бишгүй тулгарах байх. Тэр бүхнийг харин давж гарах сэтгэлзүйн бэлтгэлтэй болсон гэж бодож байна. Зуун хувь хангалттай хэмжээнд очиж хараахан чадаагүй болов уу. Ажлын байрнаас ч цаашид олон зүйлийг суралцах болно.
  1. Ажлын байранд гарахад ер нь бэлэн. Гэвч байгууллагын уур амьсгал, харилцаа хандлагын тал дээр асуудал тулгарах байх гэж бодож байна. Мөн зарим байгууллагын цалин хангалттай хэмжээнд байдаггүй.

МУБИС-НХУС-ийн Сэтгүүл зүйн ангийн төгсөгч Ц.Тэргэл

Асуулт:

1. Та аль сургуулийн суралцагч вэ. Төгсөлтийн баярын сэтгэгдэл ямар байна вэ?

2. Дөрвөн жилд хангалттай өөрийгөө бэлтгэж чадсан гэж бодож байна уу?

3. Ажлын байранд гарахад бэлэн үү, тулгарч буй бэрхшээл юу байна вэ?

  1. Хонхны баяр ойртох тусам догдолж байгаа ч дахиад тэнхимдээ ангийнхантайгаа инээлдэж суухгүй гэж бодохоор үгүйлэх байхдаа гэсэн бодол төрж байна. Тэнхимийн анги, студи гээд бүх л газарт дурсамж үлдсэн болохоор ойрын өдрүүдэд найзуудтайгаа тэр тухайгаа л ярьж, сурах хугацаанд хийсэн бүтээлүүд, зураг бичлэгүүдээ үзэж хөнгөхөн гунигтай бас догдлолтой өнгөрүүлж байна. Оюутан цагийн утга учир үүнд л байдаг байх.

2. Дөрвөн жил нүд ирмэхийн зуур л өнгөрчхөж. Мэргэжлийн хувьд хангалттай мэдлэгээ бий болгосон. Амьдралын ухаан гэх юм уу, оюутан биш нийгэмд бие даасан иргэн болж амьдрахдаа ч бэлэн болсон гэж бодож байна. Их сургуулийн дөрвөн жилд нийгмийн харилцаанд хангалттай орж, мэдвэл зохих зүйлсийг олж авсан. Тэдгээр нь ажлын байранд маш том давуу тал болох байх.

3. Миний хувьд нэгдүгээр курсээсээ эхлээд ажлын байранд гарч одоог хүртэл ажиллаж байгаа багахан туршлагатай. Цаашид өөр чиглэлээр үргэлжлүүлэн дахин суралцах бодолтой байгаа. Ер нь тэгээд ажилд ороод хэсэг эвээ олохгүй, бодлогоширч, эморч явдаг юм дөө. \инээв\

Шинэ Анагаах ухаан Их сургуулийн төгсөгч Э.Хишигжаргал

Асуулт:

1. Та аль сургуулийн суралцагч вэ. Төгсөлтийн баярын сэтгэгдэл ямар байна вэ?

2. Дөрвөн жилд хангалттай өөрийгөө бэлтгэж чадсан гэж бодож байна уу?

3. Ажлын байранд гарахад бэлэн үү, тулгарч буй бэрхшээл юу байна вэ?

No photo description available.

  1. Уламжлалт анагаах ухааны их эмчээр зургаан жил суралцан төгсөж байна. Төгсөлтийн баяр гэдэг бол хүний амьдралд байж болох гунигтай , жаргалыг зэрэг мэдрүүлдэг үнэхээр гайхалтай мөч. Олон жил хамт ижилдэн дассан найз нөхдөөсөө салж бүгд л хувь хувийн амьдралаар салаад явна гэж бодохоор муухай ч , яг юуны төлөө олон жил хичээл зүтгэл гаргаж бидэнд итгэж ард минь зогсох гэр бүлийнхээ бахархал болж төгсөх энэ л мөч үнэхээр гайхалтай.

2. Онолын мэдлэгийг багш нар минь харамгүй өгсөн гэдэг итгэж байгаач надаас шалтгаалах зүйл олон бий. Нарийн мэргэжлийн чиглэлээр ажиллахад сэтгэлзүй болон онолын хувьд хангалттай бэлтгэгдэж чадсан гэж бодож байна.

3. Ажлын байранд гарахад бэлэн. Гэхдээ нарийн мэргэжлийн эмч болоогүй, олон жил ажилласан эмч нарыг бодвол туршлага байхгүй. Мөн ямар бэрхшээл тулгарахыг таашгүй. Гэвч цаашид үргэлжлүүлэн суралцаж бэрхшээлийг давахад суралцах болно. Урам зориг дүүрэн байна.

Мандах их сургуулийн төгсөгч Г.Буянжаргал

Асуулт:

1. Та аль сургуулийн суралцагч вэ. Төгсөлтийн баярын сэтгэгдэл ямар байна вэ?

2. Дөрвөн жилд хангалттай өөрийгөө бэлтгэж чадсан гэж бодож байна уу?

3. Ажлын байранд гарахад бэлэн үү, тулгарч буй бэрхшээл юу байна вэ?

  1. Дөрвөн жилийн хугацаанд огт дөргүй, дургүй мэргэжлээс дурлаж тэмүүлсэн мэргэжилтэй болсон. Төгсөх үе гэнэт л ирчихдэг юм байна. Оюутны цаг хугацааны сүүлийн хичээлүүд орж байгаа нь жаахан гуниг төрүүлэх болсон.
  2. Хэдийн анхан шатны мэдлэг хүлээж авсан ч төдийлөн практик туршлага эзэмшээгүй болохоор яг ажлын байр дээр яах бол? гэсэн айдастай байна. Чадахгүй бол яана, хүмүүс хүлээж авахгүй бол гэсэн маш олон сэтгэл түгшээсэн асуудал бий.
  3. Дор хаяж хоёр жилийн туршлага шаардаж байгаа. Мөн үе хоорондын зөрчилдөөн, үгүйсгэх хандлага их. Уг нь өмнөх үеэс бидэнд сурах зүйл их байгаа (зааж зөвлөөд өгвөл) бас биднээс ч суралцах зүйл гэж бий. Шинэ төгсөгч залуу үеийг үгүйсгэх хандлаг түгээмэл байдаг. Зөв зохион байгуулалттай, хандлагатай, ажлын байрны эрх үүрэг тодорхой, ямар нэгэн хуулиас гадуурх бус үйлдэлгүй,  зөв шудрага байх. Мөн ажилчид, удирдлагын уур амьсгал л чухал байна.

Монголын Үндэсний Их Сургуулийн Сувилахуйн ангийн төгсөгч Л. Солонго

Асуулт:

1. Та аль сургуулийн суралцагч вэ. Төгсөлтийн баярын сэтгэгдэл ямар байна вэ?

2. Дөрвөн жилд хангалттай өөрийгөө бэлтгэж чадсан гэж бодож байна уу?

3. Ажлын байранд гарахад бэлэн үү, тулгарч буй бэрхшээл юу байна вэ?

  1. Сэтгэгдэл маш өндөр байна. Дөрвөн жилийн турш их зүйл сурч мэдсэн, олон найзын хүрээлэлтэй болж, сайхан дурсамжийг бүтээлцсэн мөчүүд байсан. Харин энэ жаргалтай өдрүүд маань дуусаж байгаа гэж бодоход жаахан гунигтай юм.
  1. Тиймээ, чадсан гэж бодож байна. Энэ хугацаанд хангалттай өөрийгөө бэлтгэхэд тусалж дэмжсэн багш нартаа болон найз нөхөд, аав ээждээ баярлалаа бас хайртай шүү гэж хэлмээр байна. Цаашид илүү ихийг суралцаж чадварлаг сайн сувилагч болно гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа.
  1. Бэлэн байна. Сувилагчийн мэргэжил их эрэлттэй болсон цаг үе шүү дээ. Хэд хэдэн эмнэлэг урьж ажиллаарай гэж хэлсэн. Сонголтоо хийсэн учраас одоогоор тулгарч байгаа асуудал одоохондоо байхгүй. Цаашид мэдээж саад бэрхшээл гарах ч нэг их санаа зовохгүйгээр өөрийн ур чадвараа сайжруулах тал дээр төвлөрч байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу