Улсын арслан М.Бадарчийн допингийн маргааныг шийдвэрлэх Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын дэргэдэх допингийн Давж заалдах комиссын хурал өнөөдөр (2024.05.10) өнөөдөр эцсийн шийдвэрээ танилцуулах байв.

Гэвч шийдвэр гаргахаас өмнө шинэ гэрч гарч ирж, мэдүүлэг өгөхөөр болжээ. 

Тодруулбал, Өчигдөр 17:30 цагийн орчимд шинэ нөхцөл байдал үүсэж, гэрч гарч ирсэн байна. Гэрчийг аль нэг тал дуудаагүй, өөрийн биеэр хүсэлтээ өгчээ. Ингэхдээ түр хугацаанд нэрээ нууцлахыг хүссэн байна.

Гэрч хүсэлтдээ “Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас 2023 оны зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл Турк улсаас биеийн эрч хүч сэргээх, метанолин бодис орсон 50 ширхэг эмийг авч, өдрийн хоёроор дөрвөн таблетыг уусан. Энэ эмийг хэрэглэж байх хугацаандаа панангинтай андуурч М.Бадарчид өгсөн байж болзошгүй гэж үзэж байна. Иймээс гэрчээр оролцмоор байна хэмээн хүсэлт гаргажээ. 

Гэрчээс нээлттэй асуух эсэх талаар хэлэлцэж байна. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу