Цахим орчинд цацагдсан Приус-20 маркийн автомашиныг хөндлөн байдлаар зөөвөрлөж буй бичлэгийн талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулга хийлээ.
Уг бичлэгийг Цагдаагийн байгууллагаас шалгахад Т.Приус маркийн автомашин хөдөлгөөнд оролцох үед 5 бул мултарч, улмаар автомашины жолооч нь ачилтын байгууллагад хандаж, зам чөлөөлөх арга хэмжээг авхуулсан аж.
Тээврийн хэрэгслийн техникийн байдлаас шалтгаалсан, зайлшгүй зогсолт хийх тохиолдол гарч, жолоочийн хүсэлтээр зорчих хэсгийг чөлөөлөх арга хэмжээ авагдсан байх тул аливаа асуудлыг нэг талаас харж холбогдогч нарын нэр хүнд, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх, үзэл бодлоо илэрхийлж дүгнэлт хийхгүй байхыг зөвлөж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу