Олон Улсын Сувилагчдын Нийгэмлэгээс орчин үеийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн алдаршсан Флоренс Найтингелийн төрсөн өдөр болох тавдугаар сарын 12-ныг “Олон улсын сувилагчдын өдөр” болгон  тэмдэглэж ирсэн билээ.
Монгол Улсын хувьд, 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэх болсон. Сувилагч нар эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, анхан шатны болон олон нийтийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. 
Монгол Улсад сувилагч бэлтгэдэг нийт 13 сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2021 онд 901, 2022 онд 675 сувилагч төгсжээ. 2023 онд гаргасан судалгаагаар Монгол Улсад нийт 13947 сувилагч буюу 10 мянган хүн амд 41.0 сувилагч ногдож буй гэж мэдээлэл бий.
Улсын хэмжээнд нэг сувилагчид дунджаар 244 хүн ногдож байгаа бол баруун бүс 261, хангайн бүс 290, төвийн бүс 294, Зүүн бүс 286 бол УБ 210 байгаа юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу