Эмнести интернэшнл ОУ-ын хүний эрхийн хөдөлгөөн, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос “Дэлхий дахины хүний эрхийн төлөв байдал”-ын тайлан мэдээллийг өнөөдөр \2023-03-28\ хийсэн юм.

Энэхүү тайланд онцгойлон тэмдэглэсэн Монгол Улс дахь хүний эрхийн зөрчлүүд:

  • УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдэд төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд шинэ хязгаарлалт үүсгэх, уул уурхай, бусад хөгжлийн төслийг эсэргүүцсэн жагсагчдыг хорих зүйл заалт агуулагдсан,
  • Эрх баригчид уул уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн байгаль орчны доройтлоос малчдыг хамгаалаагүй,
  • Хүний эрх хамгаалагчид айлган сүрдүүлэлтэд өртөж, цагдаагын байгуулагт байцаагдсан,
  • Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм байгуулагдсан ч хоригдогсдыг эрүүдэн шүүж, тэдэнтэй зүй бусаар харьцсан гэх гомдлууд гарсаар байгаа юм. Эдгээрийг дэлгэрүүлбэл,
  1. Эвлэлдэн нэгдэх, хуран цуглах эрх чөлөө: Төрийн бус байгууллагын хууль ёсны үйл ажиллагааг хязгаарлахуйц хуулийн төсөл УИХ-ын хэлэлцүүлгийн түвшинд үлджээ. Анх 2021 онд өргөн баригдсан уг хуулийн төсөлд ТББ-д хяналт тавих, Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл байгуулахаар тусгасан ба тус зөвлөлийн тодорхой бус, хэт ерөнхий эрх мэдэл нь ТББ-ын дотоод хэрэгт зүй бусаар хөндлөнгөөс оролцох, захиргааны дарамт шахалт үзүүлэх эрсдэлтэй. Хуулийн төсөлд мөн хууль ёсны үйл ажиллагааг нь хориглох, санхүүг нь хязгаарлах заалтууд ч багтжээ.
  2. Байгаль орчны доройтол, эдийн засаг, нийгэм соёлын эрх: Засгийн газар уул уурхайн нөлөөлөлд өрьсөн малчидтай хангалттай зөвлөлдөхгүйгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас нүүлгэн шилжүүлсэн болон бусад байдлаар нөлөөлөлд өртсөн хүмүүсийг зохих нөхөх олговор, орон байраар хангах зэрэг зайлшгүй шаардлагатай үйлчилгээ, нийгмийн хамгаалал хүртэх боломжоор хангаж чадаагүй.
  3. Хүний эрх хамгаалагчид: Засгийн газраас хүний эрх хамгаалагчдыг гадаадын тагнуул хэмээн нийтэд зарлах, үндэсний хөгжлийн төслийг гацаагч гэж шүүмжлэх зэргээр гутаах компанит ажил явуулсан. Эрх баригчид хүний эрх хамгаалагчдын үйл ажиллагаанд саад болохын тулд мөрдөн шалгах болсон. Наймдугаар сард Тагнуулын ерөнхий газраас хөгжлийн төслүүдэд учирч буй байгаль орчны доройтол, хүний эрхийн зөрчлийг илчлэх ажилтай нь холбогдуулан Дугарсүрэнгийн Сүхгэрэлийг “гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажиллаасан” гэх зүйлчлэлээр шалгаж эхэлсэн.
  4. Орон байраар хангадах эрх: Хот суурин газрыг дахин төлөвлөх, хөгжүүлэх тухай хууль тогтоомж дахь хуулийн хамгаалат хангалтгүй байгаа юм. Үүнээс болж Улаанбаатар хотод дор хаяж 47 өрх орон гэргүй болсон. Зарим барилгын компани бүтээн байгуулалтад зориулж иргэдийн газрыг зөвшөөрөлгүй, зохих нөхөн олговоргүйгээр авсан
  5. Эрүү шүүлт ба бусад зүй бус харьцаа: Долдугаар сард Засгийн газар эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулсан. Гэвч цагдан хорих газарт хэрэг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүж, зүй бус харьцсан тохиолдол гарсныг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс мэдээлсэн. Эдгээр асуудлыг дэлхий дахины хүний эрхийн төлөв байдлын 2022-2023 оны тайланд Эмнести интернэшнл ОУБ-аас дурджээ.    

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу